ТӨРСНИЙ БҮРТГЭЛ

1. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа (шюссэн шёомейшё) эх хувь, эсвэл дүүргээс тамга дарж баталгаажуулсан хуулбар
2. Эцэх эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
3. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар (эцэг эхийн аль нэг нь гадаад иргэн байгаа тохиолдолд жолооны үнэмлэх, гадаад паспортны хуулбар)
4. Эцэг эхийн гадаад паспортын хуулбар
5. Төрснийг бүртгэх анкет /татаж авах /
6. Үйлчилгээний хураамжгүй, тэмдэгтийн хураамж /материалтайгаа хамт ирүүлнэ/

 

Хүүхдээ төрснөөс хойш 30 хоногийн дотор хүндэтгэх тодорхой шалтгаангүйгээр бүртгүүлээгүй тохиолдолд Монгол Улсад оршин суугаа харъяа хорооны Засаг даргаас ам бүлийн тодорхойлолт авах шаардлагатай болно.

Жич: Тэмдэгтийн хураамж дансаар төлж баримтаа хавсаргана. Шуудангаар материалаа ирүүлэх тохиолдолд буцах хаяг бүхий баталгаат шуудангийн дугтуйгаа хамт ирүүлнэ үү.

Эцэг эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харъяалалгүй иргэний дундаас төрсөн хүүхдийн төрснийг бүртгэхдээ дараах заалтыг үндэслэнэ.

“Харьяатын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “МУ-ын харьяат иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” тул УБЕГ-ын даргын 2013 оны 527 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.9-д заасны дагуу дээрх төрлийн бүртгэлийг хөтлөхдөө эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл, тухайн хүүхэд өөр улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон баримт бичгийг /ургийн бичиг/ үндэслэн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэж, МУ-ын регистрийн дугаар олгох болсныг анхаарна уу.