ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХ

“ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ АЖИЛЛАГААГ ХЯЛБАРШУУЛАХ ТУХАЙ” ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ХАМТАРСАН А/07, А/02 ТООТ ТУШААЛ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗАХИАЛАХ ЖУРАМД ШИЛЖИВ. ИЙМД ИРГЭН ТА ЭСЯ-НД ИРЖ ГАДААД ПАСПОРТЫН ЗАХИАЛГА ӨГӨХДӨӨ ЦЭЭЖ ЗУРГАА АВАХУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ.


ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Иргэний цахим үнэмлэхний хуулбар
  2. Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /2 хувь/ татаж авах
  3. Гадаад паспортын төлбөр, үйлчилгээний хураамж /КГ-ын дансанд шилжүүлж баримтыг авч ирнэ үү/
  4. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5x4.5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй нүдний шилгүй, эгц урагшаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, төрийн тусгай албан хаагчийн дүрэмт хувцасгүй 3 хувь цээж зураг,
  5. Гадаад паспортаа шуудангаар хүлээн авах тохиолдолд марк, хаяг, холбогдох утсыг бичсэн баталгаат шуудангийн /書留/ дугтуй авч ирэх, эсвэл хүлээн авагч тал төлөхөөр буюу /着払い/ маягтыг ЭСЯ дээр бөглөнө.

ШИНЭЭР ТӨРСӨН ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Төрсний гэрчилгээний хуулбар
2. Эцгийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, хэрэв эцэг нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /
3. Эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, хэрэв эх нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар
4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
5. 3,5х4,5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй, эгц урагшаа харсан цээж зураг /3хувь/
6. Гадаад паспортын төлбөр, үйлчилгээний хураамж /КГ-ын дансанд шилжүүлж баримтыг ирүүлнэ үү/
7. Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /2 хувь/ татаж авах
8. Гадаад паспортаа шуудангаар авах тохиолдолд марк, хаяг, холбогдох утсыг бичсэн баталгаат шуудангийн дугтуйгаа материалтайгаа хамт явуулна. /Баталгаат шуудангийн дугтуй хийж явуулаагүй тохиолдолд хүлээн авагч тал төлөхөөр буюу /着払/ шуудангаар явуулахыг анхаарна уу.