МОНГОЛ УЛСАД ЗОРЧИХ ВИЗ МЭДҮҮЛЭХ

Япон улсын иргэд Монгол Улсад зорчих виз мэдүүлэх

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 4 дүгээр сараас эхлэн аялалын зорилгыг үл харгалзан Япон улсын иргэд Монгол Улс руу 30 хоногийн дотор визгүй зорчино. Хэрэв 30-аас илүү хоногоор Монгол руу зорчих тохиолдолд виз мэдүүлэн авах шаардлагатай.

Монгол Улсад 30-аас дээш хоногоор зорчиход:

1. Уригч байгууллага, хувь хүн нь Монгол Улсын Гадаадын иргэд, харъяатын асуудал эрхэлсэн албанд хандаж, зохих ёсны визний зөвшөөрлийг гаргуулна. Энэхүү зөвшөөрөл нь цахим хэлбэрээр ирнэ.

2. Монгол Улсын ГИХАЭА-аас ирсэн зөвшөөрлийн дагуу ЕКГ зохих ангилалын виз олгох боломжтой болно. Зөвшөөрлийн дагуу виз мэдүүлэхэд шаардлагатай материал:

- 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт
- виз мэдүүлэх анкет
- 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг
- Онгоцны тийзний захиалгын хуулбар,
- Монголд байрлах хаяг
- Ажил / сургуулийн тодорхойлолт
- Хаягийн тодорхойлолт /住民票/
- материалааа шуудангаар явуулах тохиолдолд хаяг, марк бүхий буцах дугтуй
Шаардлагатай бол нэмэлт материал шаардаж болно.

3. Монгол Улсын харъяат болон гадаад улсын харъяатын дундаас гарсан Монгол Улсын төрсний гэрчилгээтэй насанд хүрээгүй хүүхдэд 90 хоногоор Монгол руу хувийн хэргээр зорчих визийг ЕКГ-т шууд мэдүүлэн авч болно.

Бүрдүүлэх материал:
-Төрсний гэрчилгээний хуулбар 
- виз мэдүүлэх анкет
- 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг 
- визийн хуудасны хураамж - 500 иен, консулын үйлчилгээний хураамжгүй

Гуравдагч орны иргэд Монгол Улсад зорчих виз мэдүүлэх

Гадаадын иргэд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хоног хүртэл хугацаагаар зорчиход виз мэдүүлж авна. Виз мэдүүлэхэд дараах материал бүрдүүлнэ:

1. 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт
2. виз мэдүүлэх анкет
3. 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг
4. Очих болон буцах онгоцны тийзний захиалгын хуулбар,
5. Монголд байх зочид буудлын захиалгын баталгаажуулалтын хуулбар
6. Гадаад иргэний түр оршин суугчийн үнэмлэхний хуулбар (在留カード)
7. Ажил / сургуулийн тодорхойлолт
8. Аялалын хөтөлбөр /日程表/
9. Хаягийн тодорхойлолт /住民票/
/Шаардлагатай үед нэмэлт материал шаардах боломжтой/.

Аялал жуулчлалаас бусад зорилгоор болон 30-аас дээш хоногийн хугацаагаар Монгол руу аялах тохиолдолд уригч байгууллага, хувь хүн нь Монгол Улсын Гадаадын иргэд, харъяатын асуудал эрхэлсэн албанд хандаж, зохих ёсны визний зөвшөөрлийг гаргуулна. Энэхүү зөвшөөрөл нь цахим хэлбэрээр ирэх бөгөөд түүнийг үндэслэн зохих ангилалын визийг олгоно.

Визийг ажлын 3 хоногийн дотор гаргана. Виз олгох консулын хураамж:

- 30 хоног хүртэлх жуулчны виз 5500 иен
- бизнес, сургалтын, хувийн зорилгоор зорчих виз 5500 иен
- 90 хоног хүртэлх зорчих бүх төрлийн виз 10500 иен
- 6 сарын олон удаагийн виз 15500 иен
- 1 жилийн олон удаагийн виз 30000 иен
- хоёр удаагийн жуулчны виз 10500 иен
- транзит виз нэг удаагийн 4500 иен
- транзит виз хоёр удаагийн 8500 иен
/Визний төлбөрийг зөвхөн дансаар шилжүүлнэ/

- МОНГОЛ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ УЛСЫН ЖАГСААЛТ-