ЕКГ-ын Зарлал 2020-01-26 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 10:50 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн
БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 10:50 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 1989 бүртгэгдэж, 56 хүн нас бараад байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарчээ. Гадаад харилцааны яамны зүгээс хятадын албан ёсны эх сурвалжаас өвчний тархалтын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтэст тухай бүр шуурхай хүргүүлж ажиллаж байна. Уг мэдээллийг ЭМЯ-ны https://www.mohs.mn/home цахим хуудсаас авах боломжтой. ...дэлгэрэнгүй
ЕКГ-ын Зарлал 2018-06-26 “Шинийг санаачлагч залуучуудын чуулга уулзалт” болно
Хилийн чанадад гарааны бизнес эрхэлж буй монгол залуучуудын “Шинийг санаачлагч залуучуудын чуулга уулзалт” 2018 оны 8 дугаар сарын 16–17-ны өдрүүдэд Стокгольм хотноо болно. Шилдэг инноваци нэвтрүүлсэн компаниудын туршлагаас судлах, гадаадад гарааны бизнес эрхлэгч, шинийг санаачлагч монгол залуучууд маань харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилготой энэхүү чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн info@mongoliansabroad.org болон Швед дэх Монголын залуучуудын холбооны myif2018@gmail.com хаягаар авах боломжтой. ...дэлгэрэнгүй
ЕКГ-ын Зарлал 2018-05-07 “S&K Балет” студийн 3 дахь удаагийн тайлан тоглолт 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Тама хотын соёлын төвд болно.
“S&K Балет” студийн 3 дахь удаагийн тайлан тоглолт 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Тама хотын соёлын төвд болно. Энэ удаагийн тоглолтод Аргайсүхийн Хангайгийн бяцхан шавь нар Та бүхэнд сурсан мэдсэнээ танилцуулж, Япон улсад уран бүтээлээ туурвиж буй монголын балетын бүжигчдийн хамт та бүхнийг сонгодог бүжгийг гайхамшигт ертөнцөөр аялуулах болно. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг хүсье. ...дэлгэрэнгүй
ЕКГ-ын Зарлал 2017.06.28 Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын тухай
6 дугаар сарын 26-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу 2 дахь санал хураалт 7 дугаар сарын 4-ний өдрийн Мягмар гаригт ЭСЯ-нд болно. ...дэлгэрэнгүй
ЕКГ-ын Зарлал 2017-05-01 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд cаналаа өгөхөөр бүртгүүлнэ үү
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна. Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байхшаардлагатай. ...дэлгэрэнгүй
ЕКГ-ын Зарлал 2017-03-24 Семинарын зарлал
モンゴルセミナー:メイド・イン・モンゴル in Tokyo  /縫製、メリヤス、織物を含むモンゴル軽工業、ファッション業界の現状について/ ...дэлгэрэнгүй
ЕКГ-ын Зарлал 2015-08-12 "Multicultural One Family Festival 2015"
"Multicultural One Family Festival 2015" наадмыг зохион байгуулах хорооноос гадаад улс орнуудын соёл урлаг, ёс заншилыг танилцуулах, улмаар иргэд хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэх зорилгоор "Multicultural One Family Festival 2015" олон улсын соёлын наадмыг 8 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Токио хотын Хибияа цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. ...дэлгэрэнгүй
ЕКГ-ын Зарлал 2015-06-08 Монгол Улсын Соёлын элч, МУГЖ Д.Алтанхуяг “Бостон балет” компанийн уран бүтээлчдийн хамт Токио хотод тоглоно
Монгол Улсын Соёлын элч, МУГЖ Д.Алтанхуяг “Бостон балет” компанийн уран бүтээлчдийн хамт “Star Gala” тоглолтоо 6 дугаар сарын 26-ны өдөр Токио хотноо тоглох гэж байна.
Тоглолтын талаарх мэдээллийг дараах холбоос линкээс үзнэ үү. ( http://www.komakiballet.jp/?cat=3) ...дэлгэрэнгүй
ЕКГ-ын Зарлал 2015-05-25 "Бизнесийн Дээд Хэмжээний уулзалт 2015"
Монгол Улсад хөрөнгө оруулагчдыг татах, бизнесийг дэмжих зорилгоор "BUSINESS SUMMIT" бизнесийн дээд хэмжээний уулзалтыг 2015 оны 6 дугаар сарын 18-20-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. ...дэлгэрэнгүй
ЕКГ-ын Зарлал 2015-05-01 “Хаврын баяр - 2015” наадам 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болно
Япон дахь Монгол оюутны холбооноос зохион байгуулж буй “Хаврын баяр- 2015” наадам Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болно. ...дэлгэрэнгүй

Хуудас : [1] 2 »