ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн ИШБ-д хамрагдан цахим үнэмлэхийг шинээр, 25, 45 насандаа шинэчлэн авах ёстой. ИШБ-д бүртгүүлэхдээ өөрийн биеэр ирж, хурууны хээ өгч бүртгэлд хамрагдана. Бүртгэлд хамрагдсанаас 3 сарын дараа Таны цахим үнэмлэх ЭСЯ-нд ирэх бөгөөд ИШБ-д хамрагдах үедээ холбоо барих утасны дугаар эсвэл шуудангаар хүлээн авах бол хаягаа үлдээнэ үү. Монголд өөрийн төрөл, садангаар дамжуулан авах бол итгэмжлэл хийлгэнэ. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны дараагаар УБЕГ-ын цахим хуудас https://burtgel.gov.mn/, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу. 1. 16 нас хүрч, иргэний үнэмлэх анх удаа авах үед дараах материал бүрдүүлнэ: - Төрсний гэрчилгээний хуулбар 2. Иргэний үнэмлэхний хугацаа сунгуулахад дараах материал бүрдүүлнэ: - Төрсний гэрчилгээний хуулбар- Хуучин иргэний үнэмлэхний хуулбар /Алга болгосон тохиолдолд УБЕГ-ын иргэний цахим үнэмлэхний лавлагаа/ - МУ-д оршин суугаа хаягын тодорхойлолт - Иргэний цахим үнэмлэхний төлбөр ИШБ-д хамрагдахаасаа өмнө өөрийн ургийн овог, Монгол Улсад бүртгэлтэй хаяг, мөн эхнэр, нөхрийн болон 16 нас хүртэлх хүүхдийн регистрийн дугаарыг тодруулж, холбогдох бичиг баримтын хуулбарыг бэлдсэн байна. |