Ерөнхий консул Л. Элдэв-Очир Осака мужийн захирагч Ёшимура Хирофуми-тэй албан ёсны уулзалт хийв.

ЕКГ-ын Мэдээ , 2021-01-06

Ерөнхий консул Л. Элдэв-Очир Осака мужийн захирагч Ёшимура Хирофуми-тэй 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр албан ёсны уулзалт хийв. Мужийн захирагчийн зүгээс Ерөнхий консулыг тус мужид хүрэлцэн ирсэн явдалд гүнээ талархаж буйгаа илэрхийлэв. Ерөнхий консулын зүгээс сүүлийн жилүүдэд баруун Япон бүс нутагт оршин суух Монгол иргэдийн тоо өсч байгаатай холбогдуулан тэдгээрт консулын үйлчилгээ үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, түүнчлэн тус бүс нутагтай соёл, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх шаардлага улам бүр тулгарч байгааг дурдав. Уулзалтын үеэр энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 48 жилийн ой тохиож байгааг дурдаад, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хоёр орны харилцаа бүхий л салбар чиглэлд хөгжин дэвшиж байгаад талархахын сацуу соёлын харилцаа хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх талаар ярилцав. Мөн уг уулзалтаар Осака хотноо 2025 онд зохион байгуулагдах ЭКСПО арга хэмжээний талаар санал солилцов.