Кансай дахь Өвөр Монголчуудын холбооны төлөөлөлтэй уулзав

ЕКГ-ын Мэдээ , 2020-12-28

Кансай дахь Өвөр Монголчуудын холбооны дэд дарга Далай болон Манда нар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхий Консулын Газарт хүрэлцэн ирж Кансай дахь Өвөр Монголчуудын холбооны дарга Чо Эйсэй болон тус холбооны 22 гишүүдийг төлөөлөн Монгол улсад цар тахал ихэсч байгаатай холбогдуулан Монгол Улсын Халдвар Судлалын Үндэсний төвд хаягласан 215,000 /хоёр зуун арван таван мянган/ иенийг гардуулсан тул энэхүү мөнгөн тусламжийг хүлээн авч Гадаад харилцааны яаманд “дипломат шуудан”-гаар хүргүүлэхийг холбогдох албаныханд даалгав.