“ЭКСПО-2025 ОСАКА-КАНСАЙ”-н асуудлаар уулзалт хийв

ЕКГ-ын Мэдээ , 2020-10-09

“ЭКСПО-2025 ОСАКА-КАНСАЙ”-н асуудал эрхэлсэн хорооны албаны дарга Вада Аяа болон Манай орны асуудлыг хариуцсан Сэйва Мицүхиро нар ЕКГ-т хүрэлцэн ирж дэлгэрэнгүй танилцуулга хийв. Шинжлэх ухаан, технологийн олимп хэмээн нэрлэгдэх 6 сар орчим үргэлжлэх 30 орчим сая хүн үзэж сонирхох энэхүү “ЭКСПО-2025 ОСАКА-КАНСАЙ” олон улсын арга хэмжээ нь улс орнуудад хөгжлийн асар их боломжийг олгоод зогсохгүй өөрийг таниулах сурталчиллах байр сууриа илэрхийлэх байгаа түвшинээ тодорхойлох олж мэдэхэд чухал нөлөө үзүүлдэг байна. Энэ чиглэлд одооноос хамтран ажиллах шаардлагатайг анхаарч харилцан мэдээлэл солилцож ажиллахаар болов. Осака дахь Ерөнхий консулын газар